dobu.mndobu

Э.Содномпилжээ Дэлхийн цомд ТҮРҮҮЛЛЭЭ

Э.Содномпилжээ Дэлхийн цомд ТҮРҮҮЛЛЭЭ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээнээс Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 107 кг-ийн жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ийг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, Бээжин хотноо төрийн дууллаа эгшиглүүлэв.

Түүний хувьд энэ нь Дэлхийн цомоос авч буй долоо дахь алтан медаль байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.