dobu.mndobu

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр (2025.06.24) албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэх ажиллагааг  гүйцэтгэлээ.

Тус иргэн нь өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон улмаар Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн аж.

Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 19.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг харьяалах улсад нь хуяглан хүргэдэг бөгөөд өмнө нь Шведийн Хаант Улсын нэг иргэнийг тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл, энэ удаад Бүгд Найрамдах Солонгос Улсын уг иргэнийг тус улсын нийслэл Сөүл хот хүртэл хуяглан хүргэж, хууль, хяналтын байгууллагад нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.