dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Яамдын бүтэц, орон тооны дээд хязгаарын талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Яамдын бүтэц, орон тооны дээд хязгаарын талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2025.06.25) хуралдаан өглөө 08:00 цагаас эхэллээ. 

Хуралдаанаар,

-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүд

-Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

-Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын 2025 оны 119-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл,

-Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.