dobu.mndobu

Таван ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Таван ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр /2025.06.25/ 09:00 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай байна.

Тодруулбал, Алтанбулаг сум Цөх 3 дугаар баг “Доргон толгой” гэдэг газар гарсан ойн түймэр, Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг Товхон хан уулын ар "Хоорондын ам", Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Даваат”, Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Ялбаг “Асгатын ам” зэрэг газруудад гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Харин Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн "Самдан шовх" гэдэг газар гарсан ойн түймрийг энэ сарын 24-ний 19:05 цагт цурманд оруулжээ.

Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.

Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.