dobu.mndobu

ОБЕГ: Он гарснаас хойш улсын хэмжээнд 120 удаагийн ой, хээрийн түймэр гарсан

ОБЕГ: Он гарснаас хойш улсын хэмжээнд 120 удаагийн ой, хээрийн түймэр гарсан

Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Нийт нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн осол нэмэгдэж байна. Мөн усны осол их бүртгэгдэж байна. 2025 онд улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 120 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувь өссөн дүн юм. Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 30 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 10 гаруй удаагийн түймэр бүртгэгдсэн байна. Энэ жилийн зургаадугаар сараас наймдугаар сарын үеүдэд үерийн эрсдэл их түвшинд байхаар байна” гэв.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.