dobu.mndobu

БАЙР СУУРЬ: Ахмадууд тэтгэврийн зээлийг хугацаа урт, хүү бага болоосой гэж горьдож байна

БАЙР СУУРЬ: Ахмадууд тэтгэврийн зээлийг хугацаа урт, хүү бага болоосой гэж горьдож байна

Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 11, 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлд шилжүүлж, өр, орлогын харьцааг 50:50 болгон, хугацааг нь зээл олгож байгаа банк нь тогтоохоор зааж өгсөн. Энэхүү шийдвэрт ахмад настнууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Ахмад настан "Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл болгон өөрчилснийг эсэргүүцэж байна. Тэтгэвэр бидний амьдралын хаана ч хүрэхгүй байна шүү дээ. 20р тогтоолоор эд ажиллаж байх насанд минь, манай үеийнхнийг бүгдийг нь хөөгөөд тэтгэвэрт гаргаж, хамгийн бага тэтгэвэр өгдөг. Ийм байдалтай байхад тэтгэврийн зээлийг хааж, боож болохгүй. Эцсийн эцэст өөрийнхөө мөнгийг банкнаас өндөр хүүтэй авна гэдэг байж боломгүй. Тэр байтугай тэтгэврийг тэнцүүлж өгч болно шүү дээ. Зарим хүмүүс хэдэн саяар нь тэтгэвэр авч байхад 500-600.000 мянган төгрөгөөр амьдрах гэж махаа идэж байгаа хүн бий. Ахмад настай хүмүүсээ их ад үзэж үхчихвэл Монгол цэвэрлэгдэнэ гэж ярих юм. Бид нарыг үхвэл монгол сөнөнө үү гэхээс сэргэнэ гэж байхгүй. Ойрын 10 жилдээ иймэрхүү маягаар байвал сэргэнэ гэж байхгүй ээ. Тэтгэврийг хуучин хивэнд нь оруулаасай гэж хүсэж байна" гэлээ.

Ахмад настан "Өр, орлогын харьцааг 50:50 болгон, хугацааг нь зээл олгож байгаа банк буй тогтоохоор зааж өгснийг буруу гэж харж байна. Хуучнаар нь байлгах хэрэгтэй. Улсад олон жил ажилласны төлөө авах ёстой тэтгэврээ авч байна. Тэтгэврээ хэрхэн яаж зарцуулах нь хувь хүний асуудал, үүнд банк оролцох хэрэггүй гэж бодох юм. Монгол банкны ерөнхийлөгч больж үзээч, буруу шүү 50:50 хувь болохоор бид яах юм бэ. Наадам, цагаан сар гэх мэт баяр ёслолыг ахмадууд тэтгэврийн зээл авч аргалдаг.

Улсад олон жил ажилласан хүн насны эцэст тэтгэврээ авч амьдралаа залгуулж байна. Өмнөх шигээ 2-3 жилээр тэтгэврийн зээлээ авдаг болмоор байна. Настай хүмүүс гэрээрээ хувцас оёж ажил эрхэлж болно. Тэтгэврийн мөнгө хаана ч хүрэхгүй байна” гэв.

Ахмад настан: О.Цэвэлмаа Ахмадуудын тэтгэвэр хүрэхгүй ядаж байхад 50:50 хувь болгосон байхад зээл авлаа ч юу авч, юунд хэрэглэхийн хэлэхэд хэцүү. Иймд энэ шийвдэрийг өөрчилж банкны хүүг бууруулаач. Банкны хүү бага байх юм бол заавал 50:50 хувь болгох хэрэг байхгүй юм. Хугацаа урт, хүү бага болоосой гэж горьдож сууна гэж хэллээ.

Ахмад настан:  Ш.Ууганбаяр

Ахмадууд бид нарт тэтгэврийн зээлийг хуучнаараа байвал арай дэмтэй шүү дээ. Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл болгон, өр орлогын харьцааг 50:50 хувь гэдэг нь хөрсөн дээр буухгүй байна. Хүнд нэг удаагийн ямар нэгэн хэрэгцээ гарч болно. Тэтгэврээ авч хэрэглэж, хүү багатай үлдэгдлээ төлөөд явдаг. Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагууд эрсдэлээ бодож ахмадууд зээл олгодоггүй. Тэгэхээр тэтгэврийн зээлийг хуучин шигээ авдаг болмоор байна гэлээ.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.