dobu.mndobu

Ой, хээрийн түймрийн дуудлага 46.2 хувиар өсжээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 46.2 хувиар өсжээ

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэг, нийт 134 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн дүнтэй байна.  

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай, нийт 639.921 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг,  Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан долоон ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан аж. 

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр,  Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж,  Онцгой байдлын байгууллагаас 481 алба хаагч, 34 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 18 алба хаагч, хоёр автомашин, нэг нисдэг тэрэг, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 299 хүн, 68 автомашинтай буюу нийт 808 хүн, 104 автомашинтайгаар ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.