0
УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2025.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэлээ.
Тэрбээр "Энэ сарын 28, 29-нд Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг, дуу цахилгаантай их хэмжээний аадар бороо орно. Энэ нь цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй гэсэн урьдчилсан мэдээ байна.
Иймд энэ бүс нутагт буй иргэд, аж ахуй нэгж байгууллагууд цаг уурын байгууллагаас өгөх зөвлөмж, сэрэмжлүүлгийг дагаж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулъя" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.