dobu.mndobu

АН-ын бүлэг: ЭЕШ-ын үр дүнг сонсож байна

АН-ын бүлэг: ЭЕШ-ын үр дүнг сонсож байна

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу АН-ын бүлгийн хуралдаан эхэлжээ. 

Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж байна. Үүнд, 

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв, Д.Амарбаясгалан нар гишүүдэд мэдээлэл өгнө,

-Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна,

-2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар гишүүдэд танилцуулна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.