dobu.mndobu

ХОМ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ₮1 тэрбумын орлого, ₮5.9 тэрбумын үл хөдлөхтэй

ХОМ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ₮1 тэрбумын орлого, ₮5.9 тэрбумын үл хөдлөхтэй

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо. 

Уг мэдээллээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө, орлогыг өмнөх жилийнхтэй харьцууллаа. 

Түүний жилийн орлого 2023 оныхоос дөрөв дахин өсөж 1 тэрбум болсон байна. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь орлого ч хоёр дахин нэмэгджээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлого: 

-Өөрийн орлого: 1 тэрбум төгрөг /жилээр/

-Гэр бүлийн гишүүдийн орлого: 145.3 сая төгрөг /жилээр/

-Үл хөдлөх хөрөнгө: 5 тэрбум 900 сая /орон сууц-2, үйлдвэрлэлийн зориулалтай барилга - 1/

-Тээврийн хэрэгсэл: 120 сая төгрөг /Mercedes Benz, S400- 1/

-Мал, амьтан: 283 сая 676 мянган төгрөг /адуу - 90/

-Газар: 5 сая төгрөг /Эзэмших-0.07га-1/

-Үнэт эдлэл: 230 сая төгрөг

-Хадгаламж: 314 сая 236 мянган төгрөг

Хандив: 923 сая 530 мянган төгрөг гэж мэдүүлжээ. 

Мөн тэрбээр "Севен три студи" ХХК-ийн 100 хувь, "Шинэ талст" ХХК-ийн 70 хувийг эзэмшиж байна. "Голомт банк" ХК-ийн хувьцаатай ажээ. 

Дэлгэрэнгүй харах бол ЭНД дарна уу. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.