0
Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн Ч:78 чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал, Төв шуудангийн уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг бууруулах, Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийн замналыг Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол” болгон өөрчлөв. Өөрөөр хэлбэл Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлийг Төв шуудангаар буцаж эргэдэг байсныг болиулж, Сүхбаатарын талбайн төв зогсоолоор тойруулахаар болж байна.
Тиймээс энэ сарын 3-ны өдрөөс эхлэн дээрх зогсоолд нийтийн тээвэр зогсон үйлчлэхээр болсон аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.