0
Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо.
Уг мэдээллээс Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хөрөнгө, орлогыг өмнөх жилийнхтэй харьцууллаа.
Түүний орлого 2023 онд 54 сая 675 мянган төгрөг байсан бол 2024 онд 65 сая 744 мянган төгрөг болж, 11 саяар нэмэгджээ. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь орлого 31 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хөрөнгө орлого:
-Өөрийн орлого: 65.7 сая төгрөг /жилээр/
-Гэр бүлийн гишүүдийн орлого: 59.2 сая төгрөг /жилээр/
-Үл хөдлөх хөрөнгө: 1 тэрбум төгрөг /орон сууц-1, зуслангийн байшин-1, авто зогсоол-1/
-Тээврийн хэрэгсэл: 292 сая төгрөг /Toyota, Land Cruiser 200- 1, Суудлын жижиг машин- 1/
-Мал, амьтан: 194.2 сая төгрөг /Хурдан удмын адуу-25, Үхэр-31, Ямаа-10, Хонь-43, Адуу-29/
-Газар: 100 сая /Эзэмших-480м2-1/
-Үнэт эдлэл: 25 сая төгрөг
-Хадгаламж: 23.6 сая төгрөг
-Зээл: 44.2 сая төгрөг
-Хандив: 65.5 сая төгрөг
Компани: "Хамаг Монгол грүпп" ХХК-100%
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.