0
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцоно.
Наадмыг зохион байгуулахдаа гадаад, дотоодын жуулчид, аялагчдад мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд дэвшилтэт Augmented Reality буюу AR технологийг ашиглана. Тодруулбал, наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси болон яаралтай түргэн тусламжийн дуудлагын мэдээллийг англи болон монгол хэлний сонголттойгоор виртуал хэлбэрээр хүлээн авах боломжтой. Мөн дөрвөн том музейг 3D хэлбэрээр харж, сонирхох боломж бүрдсэн.
Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100.000, 130.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80.000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.
Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.