0
БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга болон шинжээч нар өнөөдөр (2023.03.13) хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайг нөхөн сэргээх талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах шинжээч Б.Буяннэмэх мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт бичил уурхай болон хууль бус үйл ажиллагаа явуулдаг нинжа нарын эвдэлж, сүйтгэсэн 8000 орчим га газрыг нөхөн сэргээнэ. 2018 он хшүртэл нөхөн сэргээлтийн ажил орхигдож, урсгалаараа явж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл жилдээ 10 га талбайд л техникийн нөхөн сэргээлт хийгддэг. 300 орчим га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгддэг байсныг бид “Нөхөн сэргээлт 2020” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү хэрэгжилтийг хангуулах үүднээс дэд сайдаар ахалсан салбар дундын ажлын хэсэг байгуулж, нөхөн сэргээлтийн ажлыг идэвхжүүлсэн.
2020 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг зохион байгуулсан. Энэ тооллогын дүнгээр улсын хэмжээнд 30.7 мянган га газар эвдрэлд орсон, нөхөн сэргээгдээгүй байгаа юм. Үүнээс 8000 га талбай газар нь он удаан жил нөхөн сэргээгдээгүй учраас тус ажлыг эрчимжүүлнэ" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.