dobu.mndobu

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Наадмын үеэр:  
-    Шилдэг дүүрэг 
-    Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
-    Шилдэг дээл урлаач
-    Хамгийн сайхан дээлтэй гэр бүл 
-    Хамгийн сайхан дээлтэй оролцогч
-    Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
-    Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм. 

Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.