0
Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид өчигдөр /2025.07.02/ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Тэгвэл энэ үеэр МУГТ М.Цэрэнлхамын өвөө МУ-ын сайн малчин, Аймгийн арслан Ш.Дамдинсүрэн сэтгэгдлээ хуваалцлаа.
-Таны зээ охин М.Цэрэнлхам Монгол улсын гавьяат тамирчин боллоо шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний зээ охин сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийнхантайгаа мөнгөн медаль хүртэж монголынхоо түүхэнд янзын сайхан түүх намтар үлдээжээ. Би хөдөөний хүн сайн мэддэггүй байсан юм. Тоглоод байна л гээд байсан. Тэр дэлхий гэдгийг нь ч ойлгодоггүй байлаа. Монголын сагсан бөмбөгийн холбооны ажилчид, алба хаагчид, хамтран ажилладаг хүмүүст давхар баяр хүргэе. Тэдгээр хүмүүс арыг нь дааж явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр монголдоо их чухал амжилт үзүүлжээ. Би радио, зурагт л харж сонирхдог юм. Тэр дээр 20, 30 жил мартагдахааргүй түүхийг үлдээлээ. Цаашдаа эрүүл мэндээ бодож булган сүүлтэй байг гэж ерөөе.
-Цэрэнлхам багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Манай зээ охин эгэл жирийн хөдөөгийн хүүхэд. Тэгээд юманд жаахан чадмаг. Морь унаад адуу эргүүлж давхидаг эршүүд хүүхэд байсан. Малд их явдаг байсан.
-Багийнхаа ахлагч шүү дээ. Мэдээж багийн ахлагч байна гэдэг их чадвар шаарддаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Багийн ахлагч болж олон хүний эв эеийг хичээнэ гэдэг их ажил ордог байх.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.