0
Засгийн газар өнөөдөр (2025.07.03) 10:00 цагаас ээлжит бус хуралдаж эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар,
-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт)” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”/
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Эрчист Монгол” ХХК-ийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар хувьцаа эзэмшигчээс удирдамж, чиглэл авах талаар
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын талаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.