0
Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2025.07.03/ мэдээлэл өглөө.
Тэдний зүгээс “Монголбанк тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50:50 хувь болгосныг эсэргүүцэж байна. Тэтгэвэр бол бидний амьдралын баталгаа болохоос өрөнд унах хэрэгсэл биш юм. Энэхүү журам нь ах настнуудыг хоёр дахин их өрөнд унагаж, амьжиргааг минь боомилж байна.
Ахмадууд хүссэн хэмжээний зээлээ авмаар байна. Бид нар зээлийн хүү буулга гэж хэлээгүй.
Тэтгэврийн зээлийг 36 сараар, 100 хувь авдаг болмоор байна. Энэ асуудлыг долоодугаар сарын 4-ний дотор шийдэхгүй бол одоогийн байдлаар есөн хүн өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Ахмадууд тэтгэврийн зээлийг өөртөө зориулдаггүй. Үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, автомашин авах зэрэгт зарцуулдаг. Эцэст нь ахмадууд эмээ авах, амьжиргааны мөнгөгүй хүнд байдалд үлддэг гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголбанкныхан хэлж байна.
Залуучууд эцэг, эхээ дарамталж тэтгэврийн зээл авхуулдаг гэдэг ярианд бид итгэдэггүй. Тийм баримт байвал гаргаад ирэх хэрэгтэй” гэв.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.