dobu.mndobu

Бусдын биед мэсээр халдсан Т, М нарыг мөрдөн шалгаж байна

Бусдын биед мэсээр халдсан Т, М нарыг мөрдөн шалгаж байна

Энэ сарын 3-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны шөнө 03 цаг 55 минутад “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, "Ногоон бүс" төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерын тусламжтай тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.