0
Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгө 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 60 тэрбум төгрөгт хүрч, төсвөөс нэмж 5 тэрбум төгрөг олгогдсоноор нийт 65 тэрбум төгрөг байна. Энэ нь нийтдээ 650 тэрбум төгрөгийн зээлийг батлан даах боломжтой юм.
2025 оны эхний хагас жилийн байдлаар тус сан 14,723 зээлдэгчийн 812.7 тэрбум төгрөгийн зээлд нийт 458.25 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн үргэлжилж буйг харуулж байна. Сангийн чадавх одоогийн байдлаар 350 тэрбум төгрөгийн зээлийн 200 тэрбум төгрөгт нь батлан даалт гаргах бүрэн боломжтой бөгөөд эрх зүйн хүрээнд тогтоосон хязгаарлалтуудыг ханган ажиллаж байна. Мөн Шинэ хоршооны зээлийн батлан даалтын олголт хууль, журмын хүрээнд саадгүй үргэлжилж, ямар нэгэн доголдолгүй, тогтвортой байдлаар үргэлжилж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.