dobu.mndobu

Тээврийн хэрэгсэл хулгайлж, бусдыг хутгалж, зугтаасан этгээдүүдийг баривчилжээ

Тээврийн хэрэгсэл хулгайлж, бусдыг хутгалж, зугтаасан этгээдүүдийг баривчилжээ

Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс "Toyota Harier" "Toyota prius 11" маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхижээ. Улмаар энэ сарын 3-ны өдөр мөн тус аймгийн Баянгол сумын нутгаас "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж нэг удаа хутгалж, гэмтээн зугтаасан аж.

Уг этгээдүүд нь СХД-н 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчлаад байна.

Иймд иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж харуул хамгаалалттай газар байрлуулах, тээврийн хэрэгслийнхээ хаалганы болон асаалтын системийн хуучирч элэгдсэн голыг солиулах, тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байх зэргээр гэмт халдлагаас сэргийлэхийг мөн эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж хэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.