0
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime" хөгжмийн наадам энэ сарын 03-06-ны өдрүүдэд Налайх дүүрэгт болсон.
Өмнө жилүүдийг бодвол зохион байгуулалт сайтай, зай талбай ихтэй байгааг наадамд оролцогчид онцолж байсан юм.
Тэгвэл "Playtime" фестивалийн үеэр цагдаагийн алба хаагчид металл илрүүлэгчээр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгслийг хураан авчээ. Мөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 34 дуудлага бүртгэгдсэн байна.
Олон нийтийн арга хэмжээ, баярын үеэр биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлс авч явахыг хориглох хуулийн зохицуулалттай юм.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.