0
Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр “Матгын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км, сумын төвөөс зүүн урд зүгт 160 км, Түнхэл багийн төвөөс зүүн хойд зүгт 105 км/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн тул Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 дугаартай агаарын хөлгөөр тандалт хийхэд гал түймэр гарч байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж энэ сарын 4-ний өдрийн 13:00 цагт цурамд оруулан, энэ сарын 7-ны өдрийн 12:34 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан аж.
Мөн Дархан-Уул аймаг, Хонгор сум 2 дугаар багийн “Шиврийн нарийны-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, Шарын гол сумаас зүүн зүгт 30 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 12:10 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Шарын гол сумын мэргэжлийн ангийнхан, “Шарын гол” ХК, “Дулаан-Шарын гол” ТӨХК-ийн ажилтнууд,орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж энэ сарын 6-ны өдрийн 19:20 цагт цурамд оруулан, энэ сарын 7-ны өдрийн 15:40 цагт бүрэн унтраав. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 5 га талбай өртөж шатжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.