dobu.mndobu

Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ

Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус Байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улируулан сонгохоор нэр дэвшүүлж буйг танилцуулав.

Г.Тэмүүлэн 1981 онд төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2003 онд “American university” сургуулийг олон улсын харилцааны бакалавр, 2005 онд тус сургуулийг Олон улсын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2006-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд“Оюутолгой” ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Монгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2020, 2020-2024 он, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Түүний УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож ажилласан ажлын туршлага, төрийн албанд ажилласан мэдлэг ур чадварыг нь харгалзан ийнхүү Байнгын хорооны даргаар улируулан сонгохоор нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодотгов.

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Тэмүүлэнг Байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.