dobu.mndobu

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн /2025.07.10-18/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар мэдээлэл өглөө. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: 

Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, өнөөдөр /2025.07.18/ 11:00 цагийн байдлаар хоёр түймрийг цурманд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын "Агуйт"-д  гарсан 2 ойн түймрийг цурамд оруулсан, мөн аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц", “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын  "Шарлангийн эхийн баруун" гэдэг газар гарсан 4 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна гэлээ 

Түймрийг унтраахаар  Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа бол ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна гэлээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.