0
Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2025.07.23) хуралдаан эхэлжээ.
Хуралдаанаар,
-“Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдолоор нь эрэмбэлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар дундын уялдааг хангах талаар,
-Орон сууцны санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох талаар,
-Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар,
-Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нөхцөл байдлын талаар,
-Монгол Улсын Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, Тавантолгойн уурхайн олборлолт, тээвэрлэлт болон хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.