dobu.mndobu

ОБЕГ: 19 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОБЕГ: 19 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас ойн түймрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өдөр бүр мэдээлж байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 24 түймэр асаж байгаагаас тавыг нь цурамд оруулсан байна. Харин 19 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, мэргэжлийн ангийн 311 хүн, нийт 36 автомашинтай ажиллаж байгаа аж.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн 5 түймрийг цурамд оруулж,  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-8, Мандал суманд-5, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 19 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлын зохион байгуулж байна. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.