0
Иргэн С-г онц хэрцгийгээр зодож, танхайрсан гэх Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад буй. Уг хэрэгт дээрх гурван иргэнээс гадна "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг ч мөн шалгаж байгаа. Гэвч тэрбээр энэ сарын 27-нд ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд энэ сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдоод буй дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт ирүүлжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас саналыг үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан байгаа юм.
ХУУЛИЙН ЗААЛТ:
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах.
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;
2.3.галдан шатааж;
2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;
2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.