dobu.mndobu

Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраажээ

Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраажээ

 

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд оруулжээ. 

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-5, Мандал суманд-6, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Зөвхөн энэ долоодугаар сар гарсаар 24-ний байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан.

Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан 2 түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.