dobu.mndobu

Гал унтраах техник спортын Улаанбаатар бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Гал унтраах техник спортын Улаанбаатар бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Гал унтраах техник спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Тэмцээний довтолгооны шатны төрлийг Баянхошууны сургалт дадлагын талбайд зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээнд 12 багийн 101 тамирчин довтолгооны шат, саадтай 100м, 4х100 метрийн буухиа гүйлт, гал унтраах тархалт гэсэн дөрвөн төрлөөр оюун ухаан, эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын Биеийн тамир, Спортын улсын хорооны шийдвэрээр 1985 оноос бүсийн тэмцээнийг жил бүр, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Гал унтраах техник спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээн 07 сарын 24-25-ны өдрүүдэд болно.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.