dobu.mndobu

Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна

Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна

СХД-ийн Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга, хог хаягдал, олон нийтийн байцаагч, төрийн бус байгууллагууд хамтран дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол орчмын хогийг цэвэрлэлээ. Голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг энэ долоо хоногт цэвэрлэж дуусгах юм.

Түүнчлэн Туул, Толгойт, Нарангийн гол, Бумбатын рашаан зэрэгт үүссэн хог хаягдлыг үе шаттайгаар цэвэрлэнэ. Иргэд та бүхэн голын эрэг дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын хогийн цэг дээр хаяж хэвшихийг уриалж байна. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.