dobu.mndobu

Өнөөдөр “Улаанбаатар Амазонс” багын хасагдах шатны тоглолт болно

Өнөөдөр “Улаанбаатар Амазонс” багын хасагдах шатны тоглолт болно

Индонез улсын нийслэл Жакарта хотод зохиогдож буй “ФИБА 3х3 эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн”-ий хасагдах шатны тоглолтууд явагдахад бэлэн болжээ. 

Тэмцээний эхний өдрийн урьдчилсан шатнаас Монгол улсын шигшээ баг Н.Номин-Эрдэнэ, Б.Нарангоо, Ц.Болорцэцэг, Л.Жавзандулам гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон ба хэдхэн хоногийн өмнө Азийн аваргын Б дивизоны 3-р байрын төлөө тоглосон Тайланд болон АНУ-ын шигшээ багуудад ялагдал хүлээснээр хэсэгт багтаж чадаагүй билээ. 

Харин Улаанбаатар Амазонс баг хэсгийн шатнаас өрсөлдөж, эхний тоглолтдоо Тайландын шигшээ багт 15:19-өөр хожигдсон ч, Германы “Бонн Баскэтс” багийг эцсийн мөчид 19:18-аар буулган авснаар хэсгийн дэд байраар хасагдах шат руу шалгарсан. Тэдний багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Нандинхүсэл болон Бат.Болор-Эрдэнэ гэсэн тоглогчид байгаа ба дараагийн өрсөлдөгчид нь Францын “Орлэон” багтай тоглоно. Тоглолт 18.00 цагаас болох юм.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.