dobu.mndobu

Гавж Д.Нямсамбуу: Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу яадаг юм

Гавж Д.Нямсамбуу: Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу яадаг юм

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Батмагнай түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Тэрбээр өчигдөр (2025.07.27) Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадамд мөн түрүүлэв. Үргэлжлүүлэн түүнийг Увсын 100 жилд барилдах эсэх таамаг олны дунд өрнөж байна. 

Үүнтэй холбоотойгоор Гавж Д.Нямсамбуу "Э.Батмагнай одоо болно. Увсад барилдаад хэрэггүй. Эсвэл яадаг яадаг морь, хүн гурван наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү.

Уйддаг юм уу яадаг юм хүн айлгах заншил шинээр зохиогоод.

Дуучин хүн дуулна, бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаанаа барилдана хүний өөрийн л дур. Хүний залуу нас богино, спортын нас бүр ч богино. Тэр наадамд очоод түрүүлэх магадлал тийм өндөр ч биш.

Хар цагаан хэл ам гэнэ. Улсад түрүүлэхэд нь ч тэр, сая түрүүлэхэд ч тэр, аль аль нь байж л байгаа, байх ч болно. Магтаал муушаалын аль алиныг бага сонсох арга бол огт барилдахгүй л байх юм, энэ тохиолдолд.

Шунал бага байхыг яривал бөх хүн барилдахыг хүсэх хүслээс бай шагналд нь шунах сэтгэл нь илүү байна гэж яаж мэдээд байна. Мөн үнэндээ бид хэн нэгнээс бага шунахыг шаардах ямар эрхтэй юм.

Шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх дээ" хэмээн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.