dobu.mndobu

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12969 болжээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12969 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12969  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 128 хүн

  • Хөнгөн – 15
  • Дунд – 109
  • Хүнд – 6
  • Нэн хүнд -1  нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  12722, гэрээр эмчлүүлж буй  128, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4962 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2853, 5-9 насны 1658 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.