dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт өнөөдөр /2025.07.28/ 04:41:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:

Завхан аймгийн Асгат сумын төвөөс зүүн зүгт 32км

Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн зүгт 52км

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун зүгт 52км

Ташрамд дурдахад, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тухайлбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ. Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж. 

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.