dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Алтай, Хангайн уулархан нутаг, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Алтай, Хангайн уулархан нутаг, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно

Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ/Хялганат/, Онон/Дадал/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинд хүрч үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 29-нд Алтай, Хангайн уулархан нутаг, Халх голын хөндийгөөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

А.НОМИН 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.