dobu.mndobu

"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" Төв цэнгэлдэхийн гадна наймдугаар сарын 17-нд болно

"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" Төв цэнгэлдэхийн гадна наймдугаар сарын 17-нд болно

"Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг" энэ жил 2025.08.17-ны энэ Ням гарагт 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд дахин зохиогдохоор болсон талаар НИТХ-ын төлөөлөгч  Ж.Энхжаргалан мэдээллээ.

Тэрбээр "Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан байдаг. Та өмсөхөө байсан хувцсаа  авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө.

Ногоон оноогоороо эргээд урамшуулал авах боломжтой. Удахгүй хамтран зохион байгуулах байгууллагууд өдөрлөг талаар дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй. 

Хуучин хувцас тавигдах шаардлага: 

Хувцсаа угаасан байх

Урагдалгүй байх

Хуучин гутал тавигдах шаардлага:

Цоороогүй байх

Ул нь салаагүй байх

Урагдалгүй байх 

Өнгөрсөн жилийн цугларсан бүх хувцаснуудыг СХДүүргийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Veloo Foundation-д хүлээлгэн өгсөн билээ. Энэ жил өдөрлөгөө улам сайжруулж цугларсан хувцаснуудыг дахин ангилаад сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар дахин хүргэхээр ажиллана" гэв.

А.НОМИН 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.