dobu.mndobu

“MongolZ” баг Францын “Team Vitality” багтай өнөөдөр тоглоно

“MongolZ” баг Францын “Team Vitality” багтай өнөөдөр тоглоно

Цахим спортын “Counter Strike2” тоглоомын дэлхийн цуврал тэмцээн Герман улсад болж байна. “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээнд тоглож буй “MongolZ” баг хэсэгтээ хоёр хожил авч хасагдах шатанд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Одоо хэсгийн сүүлийн тоглолтоо өнөө шөнө Францын “Team Vitality” багтай хийнэ. Энэ тоглолтод манай залуус хожиж чадвал хэсгээ тэргүүлж, шууд дөрөвт үлдэх юм. 

"MongolZ" өнөө шөнийн тоглолтод хожиж чадвал "А" хэсгийг тэргүүлж, шууд шилдэг дөрөвт тоглох эрхийг авах юм.

Герман улсад болж буй “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээний шилдэг зургаан багийн тоглолт наймдугаар сарын 1-д эхэлнэ.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.