dobu.mndobu

Улсын харцага М.Бэлгүтэйг "Land300" автомашинаар, Монгол Улсын мэргэн Ч.Гандавааг нэг өрөө байраар мялаалаа

Улсын харцага М.Бэлгүтэйг "Land300" автомашинаар, Монгол Улсын мэргэн Ч.Гандавааг нэг өрөө байраар мялаалаа

Дорнод аймгийн 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" наадам Дорнод аймагт болж байна. Наадмын үеэр Монгол Улсын харцага М.Бэлгүтэйг "Land300" автомашинаар, Монгол Улсын мэргэн Ч.Гандавааг нэг өрөө байраар тус, тус мялаалаа. 

Ташрамд дурдахад, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зургаа давж улсын харцага цолны цолзол хангасан. Харин  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Ч.Гандаваа энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурваанд 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзлэн, “Улсын мэргэн” цол хүртсэн билээ. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.