dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2025.07.30) хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар,

-Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар,

-Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслүүд,

-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон ДЦС3 ТӨХК-ийн сэргээн босголтын ажилтай холбогдуулж хэрэгжүүлэх арга хэмжээний тухай,

-Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар,

-Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл,

-Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах талаар болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.