0
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл гаргалаа. Бүх цэргийн наадам болон аймгуудын баяр наадамд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс авсан шинжилгээний хариуг танилцууллаа.
Тус байгууллагын зүгээс "Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллаж байна.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6 болон долоодугаар сарын 13-ны өдрүүдэд Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, ХБНГУ-ын Дрездены спортын анализ болон Спортын биохимийн институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) рүү хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
Түүнчлэн шинжилгээний хариу болон холбогдох баримт бичгүүдийг хяналттай, албан ёсны сувгаар хүргэх үүднээс Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны албан ёсны цахим шуудангаар нэгэн зэрэг хүлээн авч, мэдээллийн ил тод байдал, хамтын ажиллагааны зарчмыг хангасан.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу шинжилгээний дүн, зөрчил, холбогдох арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд дараах мэдээллийг нээлттэй хүргэнэ. Үүнд:
Шинжилгээний эцсийн үр дүн
Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн талаарх мэдээлэл
Илэрсэн хориглосон бодис болон хориотой аргачлал
Оноосон шийтгэл болон урьдчилсан байдлаар эрх түдгэлзүүлэлтийн шийдвэр
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тамирчдын дараах эрхүүдийг хангаж ажиллаж байна. Үүнд,
Лабораторийн шинжилгээний хуудас болон “А сорьц”-ын баримт бичгийн багцыг авах
“B сорьц”-ыг шинжлүүлэх хүсэлт гаргах
Албан ёсоор тайлбар гаргах эрх эдлэх
Допингийн эсрэг дүрмийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг хангах
Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.
Цаашид допингийн хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг тухай бүр олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байх болно" хэмээжээ.
Хориглосон бодис илэрсэн бөхчүүдийн мэдээлэл
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.