dobu.mndobu

Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ

Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.30/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-3 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1 буюу 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.  

Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 315 алба хаагч, 9 автомашин, мэргэжлийн ангийн 66 хүн, 15 автомашин нийт 381хүн, 24 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар газар дээр нь үзүүлж байна.

Он гарсаар улсын хэмжээнд 208 түймэр бүртгэгддсэн бөгөөд долдугаар сард  Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, аймагт нийт 63 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 51 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраав. 

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.