dobu.mndobu

Ой, хээрийн 11 түймэртэй байгаагаас 4 түймрийг цурманд оруулж, 7 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн 11 түймэртэй байгаагаас 4 түймрийг цурманд оруулж, 7 түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.31/ байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-2, Хүдэр суманд-2 буюу 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2,  Мандал суманд-2 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагын 308 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 133 хүн, 15 автомашин, нийт 441 хүн, 27 автомашин, 8 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Ерөө сумын  “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргэсэн билээ. 

Мөн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулж, эмчилгээ, үйлчилгээг ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүд газар дээр нь үзүүлж байна.

Он гарсаар  өнөөдрийн /2025.07.31/ байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.