0
"Хотын дарга Х.Нямбаатарыг сольж, түүний оронд МАН-ын ЕНБД Я.Содбаатарыг зүтгүүлж байна" гэх мэдээлэл гараад буй. Үүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр "Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, тог цахилгааны хязгаарлалтгүй өвөлжүүлэхэд анхааран хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудыг миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно.
Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах чин шударга үүргээ биелүүлж, хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргасан мэдээлэлд автахгүй байх, олон нийтэд худал мэдээлэл түгээхгүй байхыг уриалж байна" хэмээсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.