dobu.mndobu

320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БГД-ын 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 32.5м x 18.6м хэмжээтэй, 4 давхар юм. Өнөөдрийн байдлаар дотор заслын болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тус сургуулийг 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулна.

Тус барилгын ажлыг "Гантоонот констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.