0
Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тодруулбал, энэ оны долдугаар сард гол ус болон нууранд живж, амиа алдсан тухай нийт 43 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх зорилгоор гол, усанд орсон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, автомашин болон морьтой гол гаталж яваад эндсэн зэрэг шалтгаанууд эзэлж байна.
Иймд иргэд Та бүхэн:
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын ойролцоо харгалзах хүнгүй орхихгүй байх;
-Хүүхдэд усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлаж өгөх;
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
-Автомашин болон морьтой гол, нуур гатлахдаа онцгой анхаарал болгоомжтой байж батлагдсан гарам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.