0
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр /2025.08.04/ мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ СЭМҮТ-ийн төвийн удирдлагууд хууль бусаар иргэдээс их хэмжээний мөнгө завшсан үйлдлийг илрүүлж, Цагдаагийн байгууллагтай хамтран шалгалтын ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлсэн юм.
Тодруулбал, эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн иргэдийг хэвтээгүй хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн байна.
Энэ замаар 478.9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.