dobu.mndobu

ТАНИЛЦ: 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, амралт

ТАНИЛЦ: 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, амралт

Боловсролын яамаас 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа.

2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Энэ жил өвлийн амралтын хугацаа нэг долоо хоногоор сунгажээ. Бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн амраад 2026 оны нэгдүгээр сарын 26-д хичээл орно. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-оос эхлэн амарч нэгдүгээр сарын 26-д хичээлдээ орно.

Ахлах ангийн сурагчдад амралтын нэг долоо хоногийг цахимаар хичээллэх хуваарьтай болгожээ. Х-XII ангийн сурагчдын цахим сургалт 2026 оны нэгдүгээр сарын 19-өөс 23-ны өдрийг дуустал үргэлжлэх хуваарь гарчээ.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.