dobu.mndobu

Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэнийг гурав хоногийн дараа амиа алдсан байдалтайгаар олжээ

Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэнийг гурав хоногийн дараа амиа алдсан байдалтайгаар олжээ

Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн Хясаа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлага наймдугаар сарын 2-ны өдрийн 17:20 цагт иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 5-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж,  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.