0
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:
-Өнөөдрийн байдлаар дунжаар 1.2 тэрбум и-баримт хэвлэгддэг. Үүний 40 орчим хувь нь л шивэгддэг гэсэн судалгаа бий. Тиймээс цаасан баримтыг халах ажлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд банкны аппликэйшн рүү гээ ороод сонгосон картаа и-баримттай холбох байдлаар өөрчлөлт хийх юм. Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, тухайн картаараа худалдан авалт хийхэд и-баримт автоматаар бүртгэгддэг болно.
Мөн сугалаанд хожих магадлал өсөх, экологид эерэг нөлөө үзүүлэх гэх мэт давуу талтай. Тус ажил ирэх сарын эхний долоо хоногт хэрэгжиж эхэлнэ.
Үүний үр дүнд буцаан олголт нэмэгдэх боломжтой. Ерөнхий сайдын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажилтай уялдана гэж хэлж болно.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.